
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшид болж байна. "Варшав-2026" тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо. Манай эрэгтэй баг В хэсэгт Польшийн багийг хожиж, АНУ-ын багт 22-19-өөр хожигдон хэсэгтээ дөрөвдүгээр байрт бичигдлээ. Энэ хэсгийг гурван хожилтой АНУ-ын баг тэргүүлж шууд наймд үлдсэн бол Латви, Чехийн багууд хасагдах шатанд тоглох эрх авлаа. Харин манай эмэгтэй баг хэсгийн тоглолтоос нэг ч хожил авч чадсангүй. Нидерланд, АНУ, Герман, Украины багууд хэсгээ тэргүүлж шууд наймд үлджээ.
Энэ жилийн дэлхийн аваргa багууд ирэх ням гарагт тодорно.