Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар “Их эе” хурал өнөөдөр бөхийн өргөөнд болно. Хуралд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцоно.
МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав ажиллаж байна. Тэрээр 2018 оноос хойш тус холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай аж.