
Талбайн теннисний энэ сарын цуврал тэмцээнүүд Ази тивийн хотуудад болж байна. WTA1000 ангилалд багтдаг “China Open” тэмцээн Бээжинд болж байна. Тус тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлж буй тэргүүлж буй Казахстаны Рыбакина болон энэ жилийн Америкийн нээлттэй тэмцээний дэд аварга Беларусын В.Азаренка, Францын нээлттэй тэмцээний аварга ОХУ-ын Мирра Андрева нарын шилдэг теннисчид тоглож байна. Ази тивийн төлөөлөн болсон олон шилдэг теннисчин багтсанаас Японы Наоми Осака ч ур чадвараа харуулж буй.
Тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтод Украйны залуу теннисчин Дариа Снигур тус тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдэн тоглож буй ОХУ-ын Мирра Андреватай оноолт таарчээ. Мөн тус тэмцээнд 12-т эрэмбэлэгдэн тоглож буй Японы алдарт теннисчин Наоми Осака Чехийн Мучоватай тоглохоор боллоо.
Харин дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Беларусын В.Азаренка Чехийн теннисчин Бартунковад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
“China Open” тэмцээний аварга энэ сарын 11-нд тодорно.