
Богд ламын их дүйчэн өдөр буюу Зулын 25 энэ жил арванхоёрдугаар сарын 3-ны пүрэв гарагт тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлон дацанд сүсэгтэн олонд зориулсан номын айлдвар, буян номын үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр 07.30 цагт Тэгчэн сожин хүртээж, 14.00 цагт “Догжүд дүнлэгма” буюу Богд Зонхов судар, тарнийн номд хэрхэн суралцсан арга барилаа дэлгэрэнгүй тайлбарласан номын айлдвар айлдана.
Богд ламын их дүйчэн өдрийг тохиолдуулан сүсэгтэн олныг буян номын үйлд оролцож, номын айлдвар сонсохыг Гандантэгчэнлин хийдээс уриалж байна.