
Ойрх Дорнодын бүсэд байгаа Монгол иргэдийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг өглөө.
Тэрбээр “Бид хоёрдугаар сарын 28-наас иргэдтэйгээ холбогдож эхэлсэн. Түр хугацаагаар, аялал жуулчлалын шугамаар тус бүсэд зорчиж байсан иргэдээ бүртгэлжүүлж, одоогоор 91 иргэнийг авчирсан.
Тэнд байнга оршин суудаг 350 гаруй иргэн байна. Тэдгээр иргэд нөхцөл байдлаа өөрсдөө дүгнэж үзээд үлдэхээр шийдсэн. Одоогоор эх орон руугаа буцъя гэж хүсэлт гаргасан иргэн байхгүй. 91 иргэнээ авчирснаас хойш Израиль болон Иранд байсан хоёр иргэнийг Истанбулаар дамжуулаад авчирсан" гэв.