
АН-ын удирдлагууд өнөөдөр хуралдаж УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлаар Цэцэд хандахаар шийдвэрлэжээ.
Хуралд АН-ын удирдлагууд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцсон байна. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлаар яаралтай хуралдсан юм байна. УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн байж болзошгүй гэж АН-ын бүлэг үзээд байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, парламентаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэж үзжээ. Улмаар АН-ынхан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Цэцэд хандах нь зүйтэй гэж үзсэн байна.