
Данийн найруулагч Мэй эль-Тукхигийн “Woman Unknown” уран сайхны кино 83 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын гол шагнал болох “Алтан арслан”-г хүртлээ. Тус кино нь Дэлхийн II дайны дараах Дани улсад өрнөх бөгөөд чинээлэг бэлэвсэн эртэй гэрлэхээр зэхэж буй залуу гэрийн үйлчлэгч Маригийн талаар өгүүлнэ. Гэвч дайны үеэр Германы цэрэгтэй дотно харилцаатай байсан түүний өнгөрсөн амьдрал ил болж, шинээр бүтээж буй амьдрал, нийгэм дэх байр суурь нь заналхийлэлд орно.
Энэ жилийн үндсэн уралдаанд 21 кино өрсөлдсөнөөс “Woman Unknown” нь эмэгтэй найруулагчийн бүтээлүүдээс цорын ганц “Алтан арслан” хүртсэн кино болжээ. бөгөөд Мэй эль-Тоуки Венецийн энэхүү дээд шагналыг хүртсэн найм дахь эмэгтэй найруулагч болжээ.
Түүнчлэн тус киноны гол дүрийг бүтээсэн Матильд Арсель “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг давхар хүртсэн байна. Найруулагч шагналаа дайны болон нийгмийн нөхцөлд дуу хоолой нь үл сонсогддог эмэгтэйчүүдэд зориулж буйгаа илэрхийлсэн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг жүжигчин, найруулагч Мэгги Жилленхол ахалжээ.