Гахайнуудад итгэл үзүүлж удирдуулсан амьтдын амьдрал там болж, эрх тушаалд гарагсдын авир ааш хэрхэн өөрчлөгддөг, эрх мэдлийг алга эргүүлэхийн төдийд харгис дэглэм болгож, эрх ямбыг урвуулан ашиглахад иргэдийнх нь харанхуй бүдүүлэг байдал, номхон, хүлцэнгүй зан ямар их боломж олгодог талаар тэртээх 1944 онд Жорж Оруэлл бичиж үлдээсэн.
82 жилийн дараах өнөөдөр энэ зохиолын үйл явдал Монголын нийгмийн амьдралд үг өгүүлбэр бүрээрээ бодит зохиол болон өрнөж байна.
Амьтдын фермийн амьтад лугаа болохгүйг өдгөө ч сануулж буй энэ зохиолын талаар нийтлэлч, сэтгүүлч Л.Нарантөгстэй ярилцлаа.