
Турк улсын Станбул хотод болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр хаалтаа хийлээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн газраас таталтын -120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Т.Сайфолла 350 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр ДАШТ-д найм дахь удаагаа оролцож буй бөгөөд өнгөрсөн жил нийлбэр дүнгээр медаль хүртсэн Монголын анхны эрэгтэй тамирчин болж байв.
Тэмцээний хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд П.Бат-Амгалан цээжнээс 210 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. Энэ жинд Э.Нанзаддорж хүрэл медаль хүртсэн билээ. Мөн эмэгтэйчүүдийн суултын 57 кг-ын жинд Х.Цолмонгоо 215 кг-д сууснаар хүрэл медалийн эзэн болсон юм.