Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн “AVC Nations Cup” тэмцээн Вьетнам улсын Ханой хотод болж байна. Тус тэмцээний “В” хэсэгт багтсан Ираны баг гурван хожил авч дуулиан тарьж эхэллээ.
Гивлүүртэй талбайд тоглож буй Ираны эмэгтэйчүүд Индонез, Филиппиний багуудыг хожлоо. Тэд тус тоглолтод таван үеийн турш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж ялалт байгуулсан. Мөн Шинэ Зеландын багийг 3:1-ээр хожиж боломжит гурван оноог авсан. Ингэснээр Ираны баг Казахстаны араас долоон оноотой хэсэгтээ хоёрт жагсаж эхэллээ.
“Бид Вьетнамд ирэхийн тулд 17 цаг нисэж ирсэн. Үнэхээр урт аялал мэт санагдсан. Гэхдээ энд ирээд хийх ёстой зүйлээ хийж байна. Хүнд тоглолтын дараа хожил авлаа. Вьетнамд болж буй тоглолтууд үнэхээр сонирхолтой байна” гэж багийн тоглогч Ширтари хэллээ.
Ираны баг хэсгийн сүүлийн тоглолтоо пүрэв гаригт Монголын шигшээ багтай хийнэ.
