Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн, музейн сан хөмрөгт хадгалж буй үнэт өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилготой “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ. Уг үзэсгэлэнд музейн сан хөмрөгийн ховор нандин цуглуулгаас олон нийтэд урьд өмнө дэлгэж байгаагүй сор бүтээлүүдийг толилуулах аж.
Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхэн замнал, залгамж холбоо, уран бүтээлийн үзэл санаа, хэв маягийн хувьсал, уран сайхны өвөрмөц онцлог бүхий өв уламжлалын үнэ цэнийг өнөө цагийн үзэгчдэд соёлын ой санамжаар дамжуулан хүргэхэд чиглэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Үзэсгэлэнд онцлох цуглуулга бүхий 200 гаруй үзмэр эд зүйлсийг дэлгэх бөгөөд энэ сарын 29-ний өдрийг хүртэл үзэгчийн хүртээл болгоно.
