Хэт барууны үзэлтэй Эрх чөлөөний нам (PVV) эрх баригч эвслээс гарсны дараа Засгийн газар огцорч байгааг Нидерландын Ерөнхий сайд Дик Шоф мэдэгдэв.
Эрх чөлөөний нам эвслээс гарснаар парламентын доод танхим засгийн газарт хангалттай дэмжлэг үзүүлэхээ больсон аж. Тиймээс Ерөнхий сайд хаан Виллем-Александрт огцрох бичгээ өргөн барьжээ.
Ройтерс агентлагийн тэмдэглэснээр, аравдугаар сарын дундуур парламентын ээлжит бус сонгууль зарлах магадлалтай аж.