
Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн буудлаас 21 дүгээр хорооллын уулзвар хүртэл авто замын баруун хэсэгт хашлага, явган хүний хашлага хийж гүйцэтгэх тул замыг хэсэгчлэн хаана.
Тодруулбал, зургаадугаар сарын 05-ны өдрийн 08:00-23:00 цагийн хооронд тус замыг хаах юм. Тиймээс жолооч нар түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.