
Өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Солонготын даваанд цас орж халтиргаа гулгаа үүссэн байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд жолооч нарыг анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөжээ.