Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай уг хуулийн төсөл олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.