
Европын Холбоо эрчим хүчний огцом өсөлтөөс эдийн засгаа хамгаалах зорилгоор яаралтай авах арга хэмжээнүүдийг танилцууллаа.
Европын комиссоос мэдэгдсэнээр Ираны дайны улмаас Европын эдийн засагт ихээхэн хохирол учирч байна. Тус холбоо дайнаас хойш эрчим хүчний импортод нэмэлтээр 28 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь өдөрт 587 сая ам.доллараас давж байгаа ч “нэг ч нэмэлт эрчим хүч аваагүй” гэж онцолжээ.
Төлөвлөгөөнд:
Үүнээс гадна орлогын дэмжлэг, эрчим хүчний ваучер, цахилгааны татвар бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг санал болгожээ.
Эрчим хүчний нийлүүлэлт тасалдсанаар шатахуун, хүнсний үнэ өсөхийн зэрэгцээ нислэг багасах, үнэ нэмэгдэх зэрэг хүндрэл үүсэж байна.
Lufthansa Group түлшний үнэ хоёр дахин өссөнтэй холбоотойгоор аравдугаар сар хүртэл 20 000 нислэг цуцална гэж мэдэгдсэн байна.
Зарим бизнесүүдэд нөлөө илүү хүчтэй тусаж, загасчид ашиг буурснаас ажлаа зогсоох болсон байна.
ОУВС Еврозоны эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулсан бол Capital Economics-ийн эдийн засагчид дайн үргэлжилбэл Европ рецессид орох магадлалтайг анхааруулжээ.