
Бразилын хөлбөмбөгийн домог Пелегийн 1958 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод өмссөн өмсгөл Нью-Йорк хотноо болсон "Sotheby's" дуудлага худалдаагаар 4.9 сая ам.долларт хүрч зарагдлаа.
Пеле тухайн үед дөнгөж 17 настайдаа Шведийн хаалганд хоёр гол оруулж, Бразилын шигшээ багийг анх удаа дэлхийн аварга цолд хөтөлж байв. ДАШТ-ий шигшээ тоглолтод гоол оруулсан хамгийн залуу тоглогчийн амжилтыг нь одоогоор хэн ч эвдээгүй хэвээр.
Уг өмсгөл 2004 онд ердөө 105 600 ам.доллароор зарагдаж байсан бол сүүлийн хорин жилийн хугацаанд үнэ цэн нь хэдэн арав дахин өсжээ.
Диего Марадона 1986 онд "Бурхны гар"-аар Английг хожихдоо өмсөж байсан өмсгөл дөрвөн жилийн өмнө 7.1 сая фунтээр зарагдсан нь одоогоор хамгийн өндөр үнэд хүрсэн хөлбөмбөгийн хувцас хэрэглэлд тооцогддог. Мөн түүний Аргентины багийн ахлагчийн тууз 512 мянган ам.доллараар борлуулагдаж байв.