
Ормузын хоолойг нээхээр шийдвэрлэснээ Ираны эрх баригчид мэдэгджээ. Энэ талаар Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны баасан гарагт албан ёсоор мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр цахим хуусандаа "Ливанд гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг арилжааны тээвэрлэлтэд бүрэн нээж байна. Хөлөг онгоцнууд Ираны Боомтууд болон далайн байгууллагын зарласан зохицуулалттай маршрутаар зорчих боломжтой" гэжээ. Ормузын хоолой бүх хөлөг онгоцонд нээлттэй, харин байлдааны хөлөг онгоцонд хаалттай байх аж.
АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Ормузын хоолойг бүрэн хаасан юм. Ингэснээр, дэлхийн нефтийн 20 орчим хувь саатаж, дэлхийн эдийн засагт өргөн хүрээний нөлөө үзүүлээд байв.