
Олон улсын шатрын холбооноос Узбекистаны Самарканд хотод хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын гуравдугаар олимпиадыг зохион байгуулж байна. Монголын паралимпын хорооны баг шатрын олимпиадад анх удаа оролцож байна. 41 орны шатарчид өрсөлдөж буй тэмцээнийг Кубийн баг дөрвөн хожилтой тэргүүлж эхэлсэн бол Чех, Польш, Израйл, Филиппиний баг гурван хожилтой удаалж байна. Монгол Улсын баг нэг хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтойгоор 4 оноотой 16-р байрт жагсаж байна. Манай шатарчид дөрөв дэх өрөгт Аргентиний багт 2,5:1,5-аар хожигдлоо.
Монголын пара шатарчдын багийг их мастер Г.Мөнхгал дасгалжуулж байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд дэд мастер Б.Болд-Эрдэнэ, Ц.Түмэнбаяр, С.Сундуй, М.Хишигбаяр, нөөц тоглогчоор Б.Хашцэцэг багтсан.