
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн "Жаргаагүй нар" жүжгийг энэ сарын 5-аас эхлэн үзэгчдэд дахин хүргэхээр болжээ. Тус бүтээл нь нэгэн хүний хувь заяагаар дамжуулан цаг үеийн өнгө төрх, хүний сэтгэлийн эмзэглэл, амьдралын гашуун үнэнийг тайзнаа амилуулна.
Төрийн соёрхолт, СГЗ Ш.Гүрбазарын зохиол, УГЗ Ч.Түвшингийн найруулга “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийн Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламын дүрд О.Хонгорзул, Нинагийн дүрд М.Тогтохжаргал, Намдагийн дүрд Т.Сэргэлэн нар тоглох юм. Түүнчлэн Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин У.Уранчимэг тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид оролцож байна. Тус жүжгийн ерөнхий продюсероор Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байна.
“Жаргаагүй нар” жүжиг ирэх пүрэв гарагаас эхлэн үзэгчдийн хүртээл болно.