
Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Томас Тухель шөвгийн 16-д Мексикийг хүндхэн тоглолтоор хожсоны дараа ДАШТ-ий шүүгчдийг "хангалттай сайн ажиллаж чадахгүй байна" хэмээн шүүмжлэв.
Ацтека цэнгэлдэх хүрээлэнд болсон ширүүхэн тулааны үеэр Английн баг 10 хүнтэй үлдэж, улмаар тэдний эсрэг маргаантай торгуулийн цохилт заасан юм.Тухель BBC Sport-д өгсөн ярилцлагадаа “Шүүгчид хангалттай сайн биш байна. Дөрөв дэх шүүгч шаардлага хангахгүй байгаа нь гол асуудал. Энэ торгууль хүлээх илэрхий алдаа мөн үү? Мэдээж үгүй. Шүүгч анх алдаа гэж үзээгүй нөхцөл байдлыг тэд өөрчилсөн" хэмээн ярьжээ.
Английн баг эхний хагаст Жуд Беллингемийн оруулсан хоёр гоолын ачаар 2:0-ийн харьцаатай тэргүүлж байсан ч завсарлагааны өмнөхөн Хулиан Куинонес нэг гоол оруулж, тоглолтын уур амьсгалыг өөрчилсөн. Улмаар хоёрдугаар хагаст өрсөлдөөн ширүүсэж Жарелл Куанса 54 дэх минутад Хесус Галлардогийн эсрэг илт дайрсан нь VAR-аар нотлогдон улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн юм.
.