“Зуны зугаа” тоглолтын үеэр гарсан гэмт хэрэгтэй холбоотойгоор “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр “Өнгөрсөн амралтын өдөр болсон үйл явдалд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс тайлбар тоглолт хийхээсээ илүүтэй, тоглолтын зохион байгуулагч болоод тоглолтын артист мэдээлэл өгөх нь зүйтэй гэж харж байлаа. Согтууруулах ундааны асуудлыг тоглолт зохион байгуулагч хариуцна. Гэрээн дээрээ заагаад өгсөн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 18 хаалга бүр 3 камер байгаа. Өмнө нь нэг ч камергүй байсан бол одоо эргэн тойрон 80-90 камер ажиллаж байна. 30 жилд 37 сая төгрөгийн ногдол ашигтай ажиллаж байсан байгууллагыг 3.5 тэрбумын борлуулалттай болгосон. 2.2 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Би үүрэгт ажлаа маш сайн хийж байгаа гэж бодож байна. Ажил хийж байгааг маань магтаад өг гэж гуйгаагүй. Доромжлохоо болих хэрэгтэй. Ажлыг нь тайван хийлгэ л дээ. Алдаа дутагдал гаргавал шүүмжилж болно. Гэхдээ доромжилмооргүй байна. Шүүмжлэлийг бол хүлээж авна” хэмээлээ.