
"ТЭСО" группийн 30 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан Хүй долоон худагт болж байна. Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Н.Золбоо, Г.Ганхуяг, Т.Баасанхүү тэргүүтэй бөхчүүд барилдаж байна.
Барилдааны нэгийн даваанд аймгийн начин Ө.Пэрэнлэйжамц улсын заан С.Сүхбатаар нэг давлаа. Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц энэ жилийн Архангай аймгийн баяр наадамд тав даван аймгийн начин цол хүртсэн юм.