
Улсын ерөнхий прокурорын газраас өнгөрсөн сард гарсан хэрэг зөрчил, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг танилцууллаа.
Энэ оны наймдугаар сард татварын хууль зөрчих зөрчил 28 хувиар, нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 49 хувиар өсжээ.
Улсын хэмжээнд 2025 оны наймдугаар сард нийт 258 138 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долдугаар сартай харьцуулахад 3,2 хувиар өссөн үзүүлэлт аж. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 64,9 хувь нь нийслэлд гарсан бол 35,1 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх зөрчил гаргасан иргэдээс, 1072 хуулийн этгээд болон 254279 хүнд шийтгэл оногдуулсан байна.
Хэрэг хийж шийтгэл авсан иргэдийн 77 хувь нь эрэгтэй, 22,9 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчил гаргасан иргэдийн 61 орчим хувь нь 26-45 насныхан байжээ. Зөрчлийн хэргийн улмаас 2025 оны наймдугаар сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.8 тэрбум төгрөгийг буюу 47.7 хувийг нөхөн төлүүлсэн байна.
Мөн өнгөрсөн сард татварын хуул зөрчих зөрчил хамгийн их нэмэгдсэн байна. Тодруулбал, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 12.6 хувиар өссөн бол хүний биед халдах зөрчил 1.6 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2.8 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй гарчээ. Эдгээр зөрчлөөс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.3 хувиар, гаалийн тухай хууль зөрчих зөрчил 7.2 хувиар, нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 49 хувиар, татварын хууль зөрчих зөрчил 28.4 хувиар өссөн байна
Харин танхайрах зөрчил 5.4 хувиар, хулгайлах зөрчил 25.9 хувиар тус тус буурчээ.