
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, оройдоо шороон шуурга шуурна. Өчигдөр өдрөөс найман градусаар дулаарч +24...+26 градус дулаан.
Өнөөдөр уулархаг нутгаар нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +11...+16, говийн бүс нутгаар +28...+33, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +22...+27, бусад нутгаар +16...+21 градус дулаан.