Хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр даваа гарагт хамгийн түгээмэл криптовалютын ханш анх удаа 125 000 ам.доллараас давлаа. Биткойн өнөөдөр 125 835.92 ам.долларт хүрсэн нь он гарснаар хойш 33 хувиар өссөн үзүүлэлт болж буй.
Ерөнхийлөгч Д.Трампын худалдааны түншүүддээ ногдуулсан татвараас үүдэлтэй тодорхойгүй байдал нь ам.долларын ханшийг сулруулж эсрэгээрээ, биткойны үнэ нэмэгдэж байна. Зах зээлийн шинжээчид 12 долоо хоногийн хугацаанд биткойны ханш 160 000 доллар хүртэл өсөх магадлалтай гэж үзэж буй.
Тэгвэл иен, евро зэрэг валюттай харьцах ам.долларын индекс 98.09 нэгжид тогтвортой байна.