
100 гаруй орны тамирчид өрсөлдөж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам” өчигдөр Киргизийн Бишкек хотод эхэллээ. Энэ наадмын хөтөлбөрт анх удаа үндэсний бөхийн төрөл багтсан. 13 орны бөх зодоглосон үндэсий бөхийн барилдаанд улсын заан Д.Анар түрүүлж, Монголын багийн медалийн буухиаг эхлүүллээ. Энэ төрөлд ОХУ-ын бөх Эртинэ Күүлэр мөнгө, БНХАУ-ын Сүрилигэ, Киргизийн бөх Орозбек Аширов нар хүрэл медалийн эзэд болж, багийнхаа амжилтыг эхлүүллээ.
Монгол Улсаас энэхүү наадамд спортын 27 төрөлд 135 тамирчин, дасгалжуулагч оролцож байгаа бөгөөд үндэсний бөхийн барилдаанд түрүүгээ авлаа. Манай тамирчид уламжлалт бөхийн олон төрлүүдээс гадна морин уралдаан, сур харваа, ав хомрого (бүргэд, тайга нохойн ан), тогуз коргоол зэрэг төрөлд өрсөлдөнө.