
Өмнөд Солонгосын Тэжон хотын амьтны хүрээлэнгээс оргож олон нийтийг түгшүүрт автуулаад байсан хоёр настай Нёкгү чоныг есөн өдрийн эрлийн эцэст нь барьж авч чадлаа.
Тэжон хотын захиргаанаас мэдээлснээр, Нёзгүг өнгөрсөн шөнө 00:44 цагт хурдны замын ойролцоо барьж авчээ. Эмнэлгийн үзлэгээр оргодол чонын судасны цохилт болон биеийн халуун хэвийн байсан гэж албаныхан мэдэгдэв.
Нёкгүг барьж авахаар дайчлагдсан 300 гаруй гал сөнөөгч, цагдаа, цэргийн алба хаагчийг чононд хэд хэдэн удаа тун ойртсон ч алдчихаад байсан билээ.
2024 онд төрсөн Нёкгу нь зэрлэг байгальд устаж үгүй болсон гэж тооцогддог Солонгос чоныг сэргээх O-World хөтөлбөрийн нэг хэсэг юм.