
2026 оны долоодугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол Лүн сум орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, үерийн түвшинг 15 см даван үерлэж байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өчигдрийн байдлаар Хараа /Дархан хот/, Туул /Лүн сум/, Алтай нуруунаас эхтэй Ховд /Мянгад сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см давсан байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байхыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.