
Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Их Британи улсын Ливерпүүл хотод өнөөдөр эхэлнэ. Энэ жилийн тэмцээнд 65 орны 550 боксчин оролцохоор бүртгүүлсэний дунд “Парис-2024” зуны олимпын наадмаас медаль хүртсэн 17 тамирчин багтжээ.
“Ливерпүүл-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин өрсөлдөнө. Өчигдөр жин бүрийн сугалаа гарлаа.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрог буюу наймд үлдэх тулаанаа Туркийн Кагириртэй хийхээр боллоо. -51 кг-д Б.Мөнгөнсаран эхний тойрогт Укрианы боксчин Я.Марянчуктай тулалдана. Энэ жинд 30 тамирчин багтжээ.
-54 кг-д О.Есүгэн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Япон, Тайваний тамирчдын ялсантай нь тулалдана. Энэ жинд нийт 21 тамирчин байна.
-57 кг-д М.Энхжаргал эхний тойрогт Австралийн тамирчин Рамадантай тулалдана. Энэ жинд хамгийн олон буюу 29 тамирчин багтжээ.
-60 кг-д М.Намуун эхний тойрогт БНХАУ-ын тамирчин Ян Чэн Жюутэй оноолт таарлаа. Энэ жинд мөн 29 тамирчин багтжээ.
Эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Польш, БНСУ-ын тамирчдын аль ялсантай нь тулалдана. Энэ жинд нийт 25 тамирчин байна.
-55 кг-д Х.Билгүүнсайхан эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Унгар, Шведийн боксчдын аль ялсантай нь тулалдана. Энэ жинд 39 тамирчин байна.
-60 кг-д Г.Лундаа эхний тойрогт хийлж, Гүрж, Латвийн боксчдын аль ялсантай нь хоёрдугаар тойрогт тулалдана. Энэ жинд хамгийн олон буюу 43 тамирчин багтжээ.
-65 кг-д Б.Мишээлт эхний тойрогт хийлж, 32-т үлдлээ. Түүний дараагийн өрсөлдөгч маргааш тодорно. Энэ жинд 40 тамирчин багтжээ.
-70 кг-д О.Бямба-Эрдэнэ эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Латви, Шинэ Зеландын тамирчдын аль ялсантай нь хоёрдугаар тойрогт тулалдана. Энэ жинд 41 тамирчин байна.
“Ливерпүүл-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн тоглолтууд өнөө шөнө эхэлнэ.
