
Монгол Улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 0.19 мянган тонн самнасан ноолуур экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлт юм.
2024 онд манай улс 0.09, харин 2025 онд 0.08 тонн самнасан ноолуур экспортолсон аж.
Ноолуурын боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 380 дугаар тогтоол батлагдсан. Засгийн газрын 380 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталсан. Тус техникийн зохицуулалтын хүрээнд угаасан бус зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэхээр болсон юм.
Харин өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуур бүс нутгийн онцлогоос шалтгаалан 175-209 мянган төгрөгийн ханштай байна.