Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн “AVC Nations Cup” тэмцээн Вьетнамын Ханой хотод болж байна. Тэмцээний “В” хэсэгт багтсан Монголын баг Филиппин, Казахстаны багт дараалан хожигдлоо. Манай шигшээ баг өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Шинэ Зеландын багтай хийнэ.

“В” хэсгийг Казахстан, Филиппин, Ираны багууд хоёр хожилтой тэргүүлж эхэллээ. Энэ хэсэгт Индонез, Шинэ Зеланд, Монголын баг нэг ч хожил аваагүй байна. Хэсгийн шийдвэрлэх гурав дахь тоглолт өнөөдөр болно.

Тэмцээний “А” хэсгийг Вьетнамын шигшээ баг хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Тайвань, Хонконгийн багууд эхний хожлоо авчээ.

“AVC Nations Cup” тэмцээн зургаадугаар сарын 14-нд өндөрлөж шилдэг багууд тодорно.