
Кайли Женнер найз залуу болох Тимоти Шаламегийнхаа 30 насны төрсөн өдөрт зориулан IMAX түрээсэлжээ.
Ийнхүү тэд хамтдаа алдарт найруулагч Кристофер Ноланы "Intersteller" уран зөгнөлт бүтээлийг үзсэн байна. Тус кино дээр Шаламе жүжигчин Мэттью МакКонахэгийн хамт эцэг, хүүгийн дүрд тоглодог юм.
Мөн залуу од маань уг бүтээлд туйлын дуртай гэдгээ илэрхийлж, нэгэн ярилцлагын үеэр 22 удаа үзсэн гэж онцолсон байдаг.