
Венесуэлийн хойд эрэг орчмын нутагт дараалан болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 920 хүрснийг тус улсын эрх баригчид зарлажээ.
Лхагва гарагийн орой нийслэл Каракас хотоос баруун зүгт 160 км зайд 7.2 ба 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд хоорондоо хэдхэн цагийн зайтай болсон юм.
Дэлхийн 17 улсын аврагчид Венесуэлд очсон буюу замдаа явааг НҮБ баасан гарагт бас мэдээлсэн байна. Чили, Колумб, Эль Сальвадор, Итали, Мексик, Швейцар, АНУ-ын аврагчид Венесуэлд ирээд байгаа бол Их Британи, Чех, Эквадор, Франц, Йордан, Нидерланд, Катар, Испанийн багууд замдаа гарчээ.

-660x0.jpeg)

-660x0.jpeg)
Венесуэлийн сөрөг хүчнийхний гаргасан тооцооллоор 58.000 гаруй хүн сураггүй алга болоод байгаа гэнэ. Харин засгийн газар үүнээс хамаагүй бага буюу 150 хүн сураггүй болсон гэх тоог өнгөрсөн пүрэв гарагийн үд дунд зарласан юм. Каракас хотод орон гэрээсээ дайжсан хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, автомашины зогсоол зэрэг ил задгай талбайд хоног өнгөрүүлжээ.
Ойр дотнын хүмүүсээ хайж, сурагласан хүмүүс хэдэн мянгаараа байгаа бол харилцаа холбооны дэд бүтэц гэмтсэнтэй холбоотой гадаадад амьдардаг Венесуэлчүүд төрөл төрөгсөдтэйгөө холбоо барьж чадахгүй байгаа аж.
Олон Улсын Цагаачлалын Байгууллага энэ удаагийн газар хөдлөлтөд Венесуэлийн 6.76 сая иргэн өртсөнөөс 2 сая орчим нь нийслэл Каракаст байгаа гэсэн тоо гаргажээ. Нийт 1 000 орчим хүнээс бүрдсэн 25 баг ажиллаж байгаагийн 17 нь аврагчдын баг, үлдсэн нь эрүүл мэндийн шуурхай тусламжийн багууд болохыг НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгч мэдээлсэн байна.