
Ираныг тойрсон зөрчил мөргөлдөөний улмаас бэлэн мөнгөний хэрэгцээ нэмэгдэж, зарим улсын Төв банкууд алт худалдан авах бус харин нөөцөө зарж, борлуулж эхэлсэн байна.
Эрчим хүч болон батлан хамгаалахын зардал огцом өссөнийг нөхөх, мөн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулахын тулд Төв банкууд алтны нөөцөө ашиглахаас аргагүйд хүрчээ.
Энэхүү шийдвэр нь үнэт металлын зах зээлд үнэ унахад нөлөөлөв. Тодруулбал, алтны спот үнэ нэг унц нь 4800 ам.доллар болж буурсан нь нэгдүгээр сарын сүүл үеийн дээд үзүүлэлтээс 10 орчим хувиар доогуур түвшин юм.
Мөн Туркийн албан ёсны алтны нөөц гуравдугаар сард 131 тонноор буурсан нь лирийн ханшийн уналтыг тогтворжуулахтай холбоотой гэв. Дайн эхэлснээс хойш нэг ам.доллартой тэнцэх лирийн ханш 1.7 хувиар суларчээ. Гана, Польш улсууд мөн алтаа зарж эхэлсэн байна.