ХӨСҮТ-өөс 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамруулах шийдвэр гарчээ.
Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Улаанбурхан өвчлөлийн нийт тохиолдлын 71.2 хувь нь вакциндаа хамрагдаагүй, таван хувь нь вакцины нас болоогүй буюу 9-өөс доош сартай хүүхдүүд байна. Нас барсан таван тохиолдлын дөрөв нь вакцины нас болоогүй 9 сараас доош настай хүүхэд байна.
Вакцин хийлгэх нас болоогүй хүүхдүүдээ улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд 6-8 сартай хүүхдүүдэд тус өвчний эсрэг вакциныг хийх шийдвэр гаргаад хэрэгжүүлж эхэлсэн. Иймд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын нэгжүүдээр вакцинаа хийлгэх боломжтой" гэжээ.