Нийслэлийн онцгой байдлын газраас галлагааны аюулгүй байдал, угаарын хийн асуудлаар НОБГ-т мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар"
Галлагаа эхэлж байгаатай холбогдуулан НЗДТГ, НОБГ хамтран гэр хорооллын айл өрхийг гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сэргийлье, хамгаалъя” арга хэмжээг есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлэн ажиллаж байна. Аяны хүрээнд өнөөдөрийн байдлаар 11 мянган айл өрхүүдээр явж үзлэг, шалгалт хийж 5000 мянга гаруй зөрчлийг арилгууллаа.
Нийслэлийн хэмжээнд 2025 он гарснаар объектын гал түймэрийн 1942 дуудлага бүртгэгдээд байна. Гал түймрийн дуудлагаар албан хаагчид ажиллаж иргэн, ААН, байгууллагын 260 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалсан. Мөн угаартаж болзошгүй 2800 гаруй иргэнийг гал түймрийн голомтоос гаргаж амь насыг нь аваран хамгаалаад байна" гэлээ.