
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн пүмзэ төрлөөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 43 орны баг тамирчид өрсөлдөж буй тэмцээнээс Монголын баг дахин хүрэл медаль хүртлээ.
Пүмзэ төрлийн холимог хосын 50 хүртэлх насны ангилалд Ү.Ган-Эрдэнэ, У.Ханд нар медалийн болзол хангалаа. Уг төрөлд БНСУ-ын хос алтан медаль хүртсэн бол Непалийн баг мөнгө, Монгол, Иракын улсын баг хүрэл медалийн эзэд боллоо.
“М Банк Арена”-д болж буй тэмцээн маргааш тулааны төрлөөр үргэлжлэн явагдана.
