Завхан аймгийн баяр наадамд улсын начин Г.Бат-Амгалан, Ж.Оргил, Г.Баасандорж тэргүүтэй 128 бөх барилдсанаас тус аймгийн Цэцэн-Уул сумын харьяат аймгийн харцага Э.Шийравнямбуу түрүүлээ. 2019 онд аймгийн харцага цол хүртсэн тэрээр зургаан жилийн дараа ийнхүү цолоо ахиулж аймгийн арслан цол хүртэв.
Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн харцага Д.Доржсүрэн үзүүрлэж аймгийн заан боллоо.