
“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем (e-Property)” болон “Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем”-ийн нээлт боллоо.
Шинэчлэн хөгжүүлсэн “e-Property” систем нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөх, бүртгэлийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлж байна.
Мөн барьцааны эрхийг цахимаар хүлээн авч бүртгэх, барьцааны гэрээг чөлөөлөх үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх системийг ийнхүү нэвтрүүлэв.
Ингэснээр эд хөрөнгийн эрх болон барьцаатай холбоотой бүртгэлийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай авах боломж нэмэгдэж байгаа юм. Басхүү уг үйлчилгээг цахимжуулснаар иргэн, хуулийн этгээдийн биечлэн хандах, зорчих хөдөлгөөн, цаг хугацаа, зардлыг бууруулах боломж бүрдэж байна.
Үүнээс гадна “E-Property” системээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг нэгдсэн арга зүйгээр хөтөлж, бүртгэлийн үйл ажиллагааг цахим орчинд зохион байгуулах боломжтой.