
Германы нийслэл дэх амьтны хүрээлэнгийн Фату нэр горилла өнөөдөр 69 нас хүрч байна. Тэр бол дэлхийн хамгийн хөгшин горилла сармагчин юм.
Өнөөдөр 69 нас хүрч байгаа түүнд амьтны хүрээлэнгийн зүгээс төрсөн өдөрт нь зориулан дуртай амттанаар нь дайлжээ.
Фату нь 1957 оны дөрөвдүгээр сарын 13-нд Африкт төрсөн боловч хоёр жилийн дараа Германд авчирсан байна. Үнэндээ түүнийг 1959 онд Францын усан цэрэг өнчирч хоцорсон байхад нь олжээ. Тэрээр уушийн газарт тавьсан өрийнхөө оронд Фатуг өгсөн байна. Дараа нь Францын амьтны худалдааны мэргэжилтэн мадам Лафевр түүнийг өөртөө авч, эцэст нь Берлиний амьтны хүрээлэнд худалдсан аж.
Горилла сармагчны хувьд байгаль дээр 35-аас 40 хүртэл насалдаг боловч арчилгаа, хамгаалалт сайн байвал илүү урт насалдаг болохыг Фату сармагчны жишээ харуулж байгаа билээ. Өнгөрсөн жил Берлиний амьтны хүрээлэнгийн 75 настай фламинго шувуу нас барсны дараа Фату тус хүрээлэнгийн хамгийн ахмад нь болжээ.