
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын III улирлын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Энэ удаагийн буцаан олголтоор 1 429,368 хүнд 120.2 тэрбум төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлэх аж. Буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4сая төгрөгийн албан татвараа төлсөн талаар Монголын татварын албанаас мэдээллээ.
