
Сангийн сайд З.Мэндсайхан “Оюутолгой” ХХК-иас 2026.11.09-нд ирүүлсэн албан захидлыг Засгийн газарт танилцуулжээ.
Уг захиадалд "Засгийн газар 2027 онд “Оюутолгой” ХХК-иас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь “Оюутолгой” ХХК-иас 2027 онд улсын төсөвт төлөрүүлэх татвар, АМНАТ, бусад хураамж, төлбөрөөс гадна төлөх дүн байх юм” гэжээ.
Сангийн сайд З.Мэндсайхан захидлыг танилцуулсныхаа дараа "Оюутолгойтой амаар тохирсон зүйлээ эцсийн шийдвэр мэт ярьж байна" гэсэн шүүмжлэл гарсан. Энэ захидал үүнд хариулт болж байна. "Оюутолгой" ХХК ногдол ашгаа гурван үе шаттайгаар төвлөрүүлнэ" гэв.