
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсад Францын хөгжлийн агентлагийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцээрийн төслийг танилцуулсан Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Франц улс нь манай улсын гуравдагч хөршийн бодлогын тэргүүлэх улс гэдгийг онцолсон юм. Тус улстай ураны төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулснаар хоёр улсын эдийн засгийн харилцаа улам гүнзгийрч байгааг ч хэллээ. Улмаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжив.