Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган дараах хүмүүсийн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, доктор, профессор Д.Цахилгааны орчуулсан “Илиада”, “Одиссэй” орчуулгын бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв.
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, яруу найрагч, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы үг, ая "Чингис хаан" рок дуулал, "Чингисийн баатрууд", "Тамирчны алдар хямдхан олдоогүй" бүтээлүүдэд Төрийн шагнал олголоо.
"Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил" сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээж, дараах хүмүүст шагналыг нь гардууллаа.
1. Байгаль орчны гавьяат ажилтан, доктор профессор Н.Банди,
2. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх, байгаль орчны гавьяат ажилтан, доктор З.Батжаргал,
3. Олон улсын "Тахь" группын зөвлөх, байгаль орчны гавьяат ажилтан, доктор профессор О.Доржраа,
4. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн үндэсний ахлах зөвлөх, доктор П.Галрагчаа,
5. Их говийн дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга асан О.Ганбаатар