
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.
Иймд тус чиглэлд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах, автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцөө хангахыг анхаарууллаа. Мөн дулаан хувцас, малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэхийг анхааруулав.