Сөүл хотын Гванжи дүүргийн Ачасан орчимд өчигдөр өглөөний 11 цаг 40 минутад зам тээврийн осол гарч Монгол улсын иргэн “А” саатуулагдсан байна.

40 настай иргэн “А” авто машин жолоодох үедээ осол гаргаж хэргийн газраас зугтаажээ. Цагдаагийн газраас хэргийг шалгах явцад иргэн “А” буцаж ирж хэргээ хүлээсэн байна.   

Том оврын авто машин жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцон осол гаргасан Монгол улсын иргэн “А”-ын гаргасан ослын шалтгааныг цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Тэрээр таван тонн даацтай том оврын машин жолоодож явах үедээ зам тээврийн осол гарган зугтаасан хэргээр саатуулагдлаа.