
Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын хоёр дахь өдөр. Талууд газрын доройтол, гантай тэмцэх арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилт болон шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж эхэлнэ.
Тодруулбал, COP17 хурлын Цэнхэр бүс буюу албан ёсны хэлэлцээ, дээд хэмжээний уулзалт болон шийдвэр гаргах үйл ажиллагаа явагддаг тус бүсэд зохион байгуулах хөтөлбөрт зааснаар өнөөдрөөс,
1. Талуудын бага хурлын хэлэлцээгээр НҮБ-ын конвенцын гишүүн орнууд буюу “Талууд” цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхий нийтээр баримтлах бодлого, шийдвэрүүдийг хэлэлцэнэ.
2. Конвенцын хэрэгжилтийг хангах хорооны хэлэлцээний хүрээнд, конвенцын шийдвэрүүдийг улс орнууд амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэж, тулгарч буй бэрхшээлийг ярилцана. Тухайлбал, улс орнууд газрын доройтлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч, ямар үр дүнд хүрсэн зэрэг өргөн хүрээний асуудалд Талууд анхаарлаа хандуулна.
3. Шинжлэх ухаан, технологийн талуудын хэлэлцээ нь цөлжилт газрын доройтол гангийн талаарх шинжлэх ухааны судалгааны үр дүнг бодлого боловсруулагчдад хүргэж, тэдгээр нотолгоонд тулгуурлан бодит шийдвэрт хүрэх үйл ажиллагаа юм.