УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул "Автомашингүй өдөр" арга хэмжээг цуцаллаа. Уг арга хэмжээтэй холбоотойгоор хаасан авто замуудын хөдөлгөөнийг 12:00 цагт нээнэ. Харин төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжилнэ.