Үндэсний их баяр наадмын наймын даваанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр дархан аварга Н.Батсуурийг өвдөг шороодууллаа. Энэ даваанд дархан аварга Н.Батсуурь гурван бөхөөс түүнийг амласан юм.
Улсын гарди цолны болзол хангаад буй Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр улсын начин Э.Батмагнайтай түрүү булаацалдахаар боллоо.